ПРОКУРОР, АЖИЛТНУУДЫН ДУНД САХИЛГА, ХАРИУЦЛАГЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ПРОКУРОР, АЖИЛТНУУДЫН ДУНД САХИЛГА, ХАРИУЦЛАГЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Булган аймгийн прокурорын газраас “Прокурор ажилтны үйл ажиллагааны хараат бус, бие даасан байдлыг хангах”, “Прокурор, ажилтны ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, аюулгүй байдлыг хангах” сэдвийн хүрээнд прокурор, ажилтнуудад сургалт зохион байгуулж “Прокурорын байгууллага, прокурор, ажилтны аюулгүй байдлыг хангах журам”-ын хэрэгжилтийг аймгийн прокурорын газрын хэмжээнд шалгасан үр дүнг танилцуулжээ.

Мөн шинээр томилогдсон ажилтнуудад прокурорын байгууллагын үйл ажиллагааны онцлогийн талаар танилцуулж,  хамт олны дунд эерэг уур амьсгалыг хэрхэн бүрдүүлэх талаар санал солилцон, цаашид сахилга, хариуцлага, ёс зүйтэй ажиллах, иргэд олон нийттэй зүй зохистой харилцах талаар үүрэг, чиглэл өгсөн байна.